Цахим номын сан нь заавал өөрөө номын санд очих шаардлагагүйгээр интернетээр дамжуулан сургууль дээрээсээ, оффис байрнаасаа, гэрээсээ номын сангийн номнуудыг унших, хайлт хийх боломжийг олгодог үйлчилгээ юм.
Хэрэглэгчдэд номын сангийн сүлжээг ашиглан цахим мэдээллийг ашиглах боломжоор хангаж буй энэхүү үйлчилгээг “Цахим номын сангийн үйлчилгээ” гэж хэлж болно. Энэ нь дата боловсруулах технологи, сүлжээний технологийг хэрэглэж буй шинэ номын сангийн үйлчилгээ ба үйлчилгээний хувьд шинэ эринийг нээж байна.
Тоон номын сангийн давуу тал:
Тоон номын сан нь тодорхой байршилд хамаарагдахгүй ба дэлхий даяар тархсан, хязгаарлалтгүй гэж хэлж болно. Хэрэглэгч өөрийн компьютерээ ашиглан интернетээр дамжуулан мэдээллээ авч болно. Үнэн хэрэгтээ энэ нь мултимедиа системийн сүлжээ ба ганц үйлдэл шаарддаг үйлчилгээ юм.
• Бодит биеийн хил хязгаар гэж байхгүй. Тоон номын сангийн үйлчлүүлэгч номын санд заавал биеэрээ очиж үйлчлүүлэх шаардлагагүй ба интернетийн холболт байгаа цагт дэлхий даяар зэрэг нэг ижил мэдээллийг авч болно.
• Өдөр шөнөгүй хэрэглэж болно: Тоон номын сан нь өдөрт 24 цаг, жилд 365 хоног хэдийд ч хамаагүй нэвтэрч болно.
• Давхар нэвтрэх: Хэд хэдэн хэрэглэгч нэг ижил санд зэрэг нэвтрэх боломжтой.
• Зохион байгуулалттай хандалт: Тоон номын сан нь маш өргөн хүрээний агууламжид илүү зохион байгуулалттайгаар нэвтрэх боломжийг бүрдүүлнэ. Жишээ нь: номын жагсаалтуудаас шууд тодорхой нэг ном руу шилжиж тэндээсээ тодорхой нэг бүлэг рүү шилжиж болно гэх мэт.
• Хамгаалалт: Эх хувийн хуулбарыг чанарын хувьд гэмтээхгүйгээр хэдэн ч удаа хуулбарлаж болно.
• Сүлжээ: Нэг тоон номын сангаас өөр нэг тоон номын сан руу холбоосыг маш амархан шилжүүлэх боломжтойгийн дээр нэгтгэсэн сангийн дамжуулалт боломжтой болно гэсэн үг юм.
• Зардал: Тоон номын сан ажиллуулах зардал нь уламжлалт номын сан ажиллуулахаас хамаагүй хямд байдаг. Уламжлалт номын сан ажилчид, номын хадгалалт, түрээс, аж ахуй зэрэг зүйлсээс эхлээд маш их зардал шаарддаг. Цахим номын сан эдгээр зардлуудыг хэмнэж байна.